“НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас энэ оны 06 дугаар сарын 30-наас эхлэн 8 дугаар сарыг дуустал зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд эхлүүллээ.
Уг арга хэмжээний нээлтийг Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах 5 товчоод болон 21 аймгийн товчоодод нэгэн зэрэг хийлээ.
Эх сурвалж: https://police.gov.mn/