• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Орон нутгаас мэдээ ирүүллээ.

2019-12-26
Орон нутгаас мэдээ ирүүллээ.

Орхон аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгаас энэ онд 7035102 дугаарын утсанд ирүүлсэн давтамжтай дуудлагыг судалгааг сар бүр гарган, түүнд дүн шинжилгээ хийж, аймаг дахь багийн ажлын албадтай хамтран зорилтот тусгай арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллажээ. Үүнд:

-Гуравдугаар сард: “Худал дуудлага”, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Дуудлага” тусгай арга хэмжээг зохион 2 ба түүнээс дээш давтамжаар дуудлага, мэдээлэл ирүүлсэн 35 хаягын 68 дуудлагын судалгааг гаргаж, мэдээлэл ирүүлдэг шалтгаан нөхцлийг тогтоож, зөрчил гаргадаг иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, хуулийн зөвөлгөө өгч, хохирогч нараас санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

-Дөрөв, тав дугаар саруудад: “Давтамжтай дуудлага”, “Зөвөлгөө” тусгай арга хэмжээг зохион байгуулж, тухайн сард согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагаас 2 ба түүнээс дээш давтамжаар дуудлага, мэдээлэл ирүүлсэн 14 байгууллагын дуудлагын судалгааг гаргаж, байгууллагын гадна, дотор талын камержуулалт, гэрэлтүүлэг шинээр байршуулах ажлыг зохион байгуулах мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд хариуг авч, үр дүнг тооцов.

-Амралт, зугаалгын улиралтай холбогдуулан 6, 7 дугаар саруудад: “Хутга” Эргүүл” тусгай арга хэмжээ зохион байгуулж, аймгийн “Уурхайчин” баг, “Хүлэг” хүнсний зах, “Хангайн бүс” худалдааны төв, “Төгөл”, “Баян” худалдааны төвүүд, “Говил”, “Баянцагаан”, “Эрдэнэ”, “Дэнж” багуудын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтыг зохион байгуулж, 45 аж ахуйн нэгж байгууллага, 126 хүн шалгаж, хуулийн зөвлөгөө өглөө.

-Найм дугаар сард: “Анхаарал татсан айл өрх” тусгай арга хэмжээг зохион байгуулж, аймгийн 15 багийн 38 айл өрхөд зорилтод арга хэмжээг авч ажиллаа.  

-Есдүгээр сард: Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл өмнөх саруудаас өссөнтэй холбогдуулан “Хуулиа мөрдье” тусгай арга хэмжээ зохион байгуулж, 12 аж ахуйн нэгж, байгууллагад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан зорилгоор цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, гарсан гэмт хэрэг, зөрчлийг нотломжлох талаар камержуулалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 8 байгууллага, 15 камер нэмж байршуулсан.  

- Аравдугаар сард: “Гээгдэл эд зүйл ашиглах” тусгай арга хэмжээ зохион байгуулж такси үйлчилгээ эрхэлдэг “ББ-Од”, “Авто мастер”, “Сүүтэй хадаг”, “Од-Транс” хувьцаат компаны жолооч нарыг хамруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дахь заалтаар сургалт зохион байгуулж, бүртгэлгүй болон бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлдэг 246 жолоочид хуулийн танилцуулга, гарын авлага тараасан.

- Арван нэгдүгээр сард: “Сэрэмжлүүлэг” тусгай арга хэмжээний хүрээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг 51 аж, ахуйн нэгж үйлчилгээний газруудад Шинэ жилийн баярын үйл ажиллагаа зохион байгуулахдаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар сэрэмжлүүлэг тараалаа.

  Орхон аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасаг нь 7035102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлага мэдээллийн судалгааг сар бүр гаргаж, судалгаанд үндэслэн энэ онд нийт 11 тусгай арга хэмжээ зохион байгуулж, Цагдаагийн газрын 44, 45, 46, 47, 78, 84 дугаартай мэдэгдлийг иргэд байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлж, үр дүнг тооцсны дүнд цагдаагийн байгууллагад давтамжтай дуудлага, мэдээлэл ирүүлдэг 10 айл өрх дуудлага, мэдээлэл ирүүлэхгүй болсон, 8 аж ахуйн, нэгж байгууллага 15 камер шинээр байршуулсан, 4 иргэн олсон эд зүйлээ цагдаагийн газарт хүлээлгэн өгч, хохирогч иргэнд хүлээлгэн өгч талархлын дурсамж хадгалуулсан нь үр дүнтэй ажил, арга хэмжээ болсон.