• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2021-10-09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний нээлтийг энэ оны 10 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Монгол Улс 2030 он хүртэл тэрбум мод тарих санаачилга гаргасныг Цагдаагийн ерөнхий газраас дэмжин 1 сая мод тарих ажлыг хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, “Ногоон хэрэм төсөл”-ийн байршилд мод тарих ажлыг /2021.10.09/ зохион байгууллаа.