• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Шинэ томилогдсон алба хаагчдаа хүлээн авлаа.

2019-06-14
Шинэ томилогдсон алба хаагчдаа хүлээн авлаа.

Дотоод хэргийн их сургуулийг төгсөж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар албаны харьяа нэгжүүдэд томилогдсон 16 алба хаагчийг Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга болон зөвлөлийн гишүүд  өнөөдөр /2019.06.14/ хүлээн авч, баяр хүргэв.

Албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт төгсөгчдөд “Жижүүрийн шуурхай удирдлагын алба хаагчид бол цагдаагийн байгууллагын нүүр царай, цагдаагийн байгууллагад хандсан хэн бүхэнтэй хамгийн түрүүнд нүүр тулдаг,  иргэн төрийг холбодог цэг бөгөөд иргэдийг чирэгдүүлэхгүй, мэдээллийг түргэн шуурхай бүрэн авч, харилцаа, хандлагаа ямагт зөв байлгаж, цагдаагийн байгууллагын нэрийг өндөрт өргөж ажиллах”-ыг хүсч, ажлын амжилт хүслээ.