“5S” буюу Японы ажлын байрны соёл
Ажилдаа эзэн болж өөрсдийн гараар хамгийн сайн зүйл хийхээс гадна үнэнч шударга, нягт нямбай зан чанар нь япончуудын амжилтанд ихэд нөлөөлсөн гэдэг. Үүнийгээ тэд “5S” хэмээн тодорхойлж ажил амьдралдаа хэрэглэдэг нь одоо бизнесийн нэгэн чухал зарчим болоод байгаа.
1. Сэйри (сайн ангилан ялгах, цэгцлэх)
Алхам-1. Бүгдээрээ ажлын байраа сайтар нягталж ажилд хэрэг болохгүй бүхнийг илрүүлж хэрэггүй бүхнийг зайлуул.
Алхам-2. Хэрэг болох, болохгүй эсэхийг тогтоож чадахгүй бол тодорхой хугацаа заасан тэмдэг тавиад ажигла.
Алхам-3. Хугацаа болмогц, жишээлбэл гурван сарын дараа тэр зүйл хэн нэгэн хүнд хэрэг болж байгаа эсэхийг шалга. Хэрэв гурван сарын хугацаанд тэр зүйл хэнд ч хэрэг болоогүй бол хэрэггүй гэсэн үг.
2. Сэйтон (сайтар цэгцлэн зохион байгуулах )
Алхам 1. Ажлын байрнаас хэрэгцээгүй бүхнийг зайлуулж чадсан эсэхийг шалга. Дараа нь ажлын дараалал, техник хэрэгслийн хөдөлгөөн, аюулгүй байдал, үр ашигтай ажиллагаа зэргийг бодолцон юуг хаана тавих талаар сайтар бодох.
Алхам 2. Хүний хөдєлгєєнийг аль болохоор хэмнэх зорилгоор хамгийн хэрэгцээтэй зvйлийг хэрэглэгч хvнд нь ойр тавих зарчмыг баримталбал зохино. Онцын хэрэглэгдэхгүй зүйлсийг арай зайдуухан тавьж болох юм.
Алхам 3. Үр ашигтай ашиглах үүднээс ажлын байранд юу хаана байгааг хvн бүхэнд мэдүүлэхийн тулд зохих жагсаалтыг гаргаж, хайрцаг, сав болгон дээр наах хэрэгтэй. Шургуулга болгон дээр дотор нь юу байгааг зааж өгөх нь зүйтэй.
3. Сэйсо (сайхан цэвэрлэж, цэмцийлгэх)
Сэйсо гэдэг нь ажлын байраа цэвэрлэж, цэмцийлгэх гэсэн vг юм. Тэгэхээр Сэйсог өдөр болгон, заримдаа өдөрт хэд хэдэн удаа хийж хэвшил болгон сурах хэрэгтэй.
4. Сэйкэцү (хэвшүүлэх)
Энэ нь байгууллагын хэмжээнд цэвэр цэмцгэр нєхцєл байдлыг бий болгох гэсэн үг юм. Юуны тvрvvнд “ЗS”-ийг хэрэгжvvлэх талаар тавьсан хvчин чармайлтаа бүү сулруул. Сэйкэцүг хэрэгжүүлэхийн тулд:
– Цэвэр цэмцгэр байх нөхцөлийг бий болгогтун. Ажлын байраа цэвэрлэх хуваарь гаргагтун.
– Байгууллагын нэгжүүдийн хоорондын уралдаан бол хүмүүсийн зүгээс “5S”-ийг дэмжих нөхцөл бүрдүүлэх, тэдний урам зоригийг бадраагч нэн үр ашигтай хэрэглүүр мөн.
5. Шицүкэ (төлөвшүүлэх, зуршил болгох)
Dусад “4S”-ийг бодвол хялбар бус ойлголт. Байгууллага нь ажлын байрыг цэвэр цэмцгэр байлгах зорилго тавибал юуны урьд эхний“4S”-ийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхдээ“5S”-ийн гол агуулга нь хүн бүрт “4S”-ийг хэнээр ч хэлүүлэхгүй, хэвшил болгон дуртайяа хэрэгжүүлдэг тийм соёлыг төлөвшүүлэхэд оршдог. Бүтээмжийг урт хуга¬цааны туршид дээшлүүлэх үүднээс авч үзвэл Шицүкэ нь“5S”-ийн хамгийн чухал зорилт болно. Хэрэв Шицүкэд хvрээгүй бол “5S” удаан амьдрахгүй.
Багийн гишүүн бүхэн ийм оюун санааны хандлага, үйл ажилтай болвол ажил их бүтээмжтэй байж чадна. “5S” нь зөвхөн цэвэр цэмцгэр байхын нэр төдий бус, харин хувь хүмүүсийн нягт нямбай байдлыг дээшлүүлэхэд чиглэнэ.
Эх сурвалж: Tenger Travel цахим хуудас.