• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Алба хаагчдад цол олгов.

2019-04-05
Алба хаагчдад цол олгов.

          Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/224 дүгээр тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад хугацааны цагдаагийн дэд хурандаа цол олгов. Үүнд:

   

  • Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Мөнхзул,
  • Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Намсрай,
  • Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Батзориг нарт хугацааны “Цагдаагийн дэд хурандаа” цол олгосныг өнөөдөр /2019.04.02/  албаны даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгч, баяр хүргэж амжилт хүслээ.