• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021-10-26
ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын мэдлэг, ур чадварыг мэргэшүүлэх тал дээр онцгой анхаарч сургалтуудыг үе шаттай зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий албан хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт”-ыг энэ оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд өнөөдөр /2021.10.26/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Шүүхийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга, Х.Билгүүнзаяа, Ханнс зайделийн сангийн Монгол дахь эрх зүйн боловсролын байгууллагын төлөөлөгч Б.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.