ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТ
Тус албаны харьяа нэгжийн төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан алба хаагчдад “Албаны харьяа зарим нэгжийн дарга, төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан ахлах албан тушаалтнуудыг чадавхижуулах сургалт”-г өнөөдөр /2019.04.19/ зохион байгууллаа.
Сургалтаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал", “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт", “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалт, соён гэгээрүүлэх ажлын зохион байгуулалт, мэдээ, тайлан гаргах, сан бүрдүүлэх", “Биелэлт, үр дүнг тооцох бодлогын баримт бичгийн хэрэгжилт", “Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны тайлан, тэдгээрийн боловсруулалт", “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй", “Албаны харьяа нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнг тооцох, үйл ажиллагааг тайлагнах" сэдвүүдээр сургалт орж, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, сургалтаар олсон мэдлэг, чадвараа бататган дасгал ажил хийлээ.