• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2020-11-02
НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны 9 дүгээр ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх, шагнаж, урамшуулах арга хэмжээг өнөөдөр /2020.11.02/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д зохион байгуулаа.

Дээрх арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, Нийтийн хэв журам хамгалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Даваажамьян болон 9 дүгээр ээлжинд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид оролцсон юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 26 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”-аар шагнаж, урамшууллаа.

Энэ үеэр Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны 9 дүгээр ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн талаар цагдаагийн ахмад А.Амарбаясгалан илтгэн танилцуулж, дурсгалын зүйл гардуулсан юм.