• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

"Ширээний теннис"-ний аваргууд тодорлоо.

2019-04-05

        Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” А/19 дүгээр тушаалаар батлагдсан "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд албаны даргын 2019 оны А/06 дугаар тушаалаар албаны хэмжээнд орон тооны бус Сургалтын баг, Соён гэгээрүүлэх баг, Биеийн тамир, спортын баг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын багуудыг байгуулан ажиллаж байна.

      Тус албаны “Биеийн тамир, спортын баг” -аас харъяа нэгжийн алба хаагчдын дунд "Ширээний теннис"-ний аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр /2019.04.04/ зохион байгууллаа.

        Тэмцээнд  6 нэгжийн 17 алба хаагч оролцсоноос  шилдэг багаар цагдаагийн хурандаа П.Батбаатар даргатай Статистик, мэдээллийн хэлтэс, шилдэг эрэгтэй тоглогчоор цагдаагийн хошууч Г.Мөнххайрхан, шилдэг эмэгтэй тоглогчоор цагдаагийн ахлагч Х.Ариунболор нар шалгарсан.

 

***