• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“СИСТЕМИЙН ДИНАМИК ЗАГВАР” (Т-21), ОРОН ЗАЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ "АRCGIS" ПРОГРАММЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-15
“СИСТЕМИЙН ДИНАМИК ЗАГВАР” (Т-21), ОРОН ЗАЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас “Орон зайн дүн шинжилгээний “АrcGIS” программ хангамжийг “Системийн динамик” загварчлалын Vensim программ хангамжтай хослуулан судалгаа, дүн шинжилгээ хийх мэдлэг олгох сургалтыг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимтэй хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар алба хаагчид цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд дүн шинжилгээнд суурилсан бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн хэтийн төлөвийг тодорхойлох чиглэлээр суралцсан юм.