• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“JCI МОНГОЛ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ

2020-11-05

“JCI Монгол Төрийн бус байгууллага нь дэлхийн 120 гаруй улсад үйл явуулдаг, идэвхтэй залуу иргэдийн нэгдэл болсон JCI (Junior Chamber International) олон улсын байгууллагын Монгол дахь салбар байгууллага юм.

Бид 2018 онд Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж гэмт хэрэг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтарсан аянуудыг амжилттай зохион байгуулаад байна. 2019 онд JCI Монгол байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулсан “Нэг хором” аяны хүрээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 30 хувиар буурсны зэрэгцээ JCI байгууллагын Ази Номхон Далайн чуулга уулзалтаас 3000 гаруй төсөлтэй өрсөлдөж, “Шилдэг Нийгмийн Хариуцлага төсөл”-өөр шалгарсныг дуулгахад таатай байна.

Энэ онд Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран “Сүүдэр бүү тусга” аяныг хамтран хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч олон хүүхэд багачуудыг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадсанд бидний зүгээс туйлын баяртай байна.

Мөн манай JCI Капитал салбар байгууллага, Мөрдөн байцаах албатай хамтран зохион байгуулсан “Өөрсдөө хөгжиж, Иргэддээ үлгэрлэе” төсөл нь JCI Монгол байгууллагын “Шилдэг хамтын ажиллагаа” төслөөр шалгарсан.

Бидэнтэй хамтран ажилласан цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчид, улс эх орон, иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө хийж байгаа бүх үйлсэд тань талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа цаашид ч нийгэмдээ үр нөлөөгөө өгч, эерэг өөрчлөлтийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.” гэх талархлыг Цагдаагийн байгууллагад ирүүллээ.

Та бүхний ажилд амжилт хүсье.