Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан эрхэм генералууддаа хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.
Арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд үг хэлж, эрхэм генералуудыг төлөөлж Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэв мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мөн энэ үеэр “Генералын нэрэмжит шагнал”-аар дөрвөн алба хаагчийг шагнаж, урамшууллаа.
Эрхэм хүндэт алтан мөрдэст генералууд та бүхний үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.
Эх сурвалж: https://police.gov.mn/