• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

2024-03-05
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсад “Генерал цол” бий болсны 80 жилийн ойг тохиолдуулан Төрийн цаазын жинхэнэ зөвлөх, цагдаагийн анхны генерал С.Бүдрагчаагийн нэрэмжит  “Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2024.03.05/  боллоо.

Хуралд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд “Төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх, хошууч генерал Содномбалжирын Бүдрагчаа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг удирдсан нь”, Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат “Монгол Улсын прокурорын байгууллагын хөгжилд БНМАУ-ын прокурор Содномбалжирын Бүдрагчаагийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг” илтгэлийг хэлэлцүүлэв.

Мөн энэ үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Нямдорж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Боловсон хүчний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Доржготов, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш-Ёндон, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, дэслэгч генерал Ц.Тогоо нар хошууч генерал С.Бүдрагчаа агсныг дурсан үг хэлж, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ.

Эх сурвалж: https://police.gov.mn/