• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

2022-04-18
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг энэ оны 04 дүгээр сарын 18-29-ний өдрийг хүртэл бүртгэж, сургалт Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 05 дугаар сарын 02-ны өдрөөс зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү. 

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:

  1. Улаанбаатар хотын харьяа байх
  2. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  3. 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
  4. 168 см-ээс дээш өндөртэй
  5. Биеийн зөв хөгжилтэй
  6. Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
  7. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
  8. Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:

1. Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл

2. Ял шийтгэлийн лавлагаа

3. Төрийн албан хаагчийн анкет

4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих

5. Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх

6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх

7. Хорооны засаг даргын тодорхойлолт

8. Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт

9. Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр

10.Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Холбоо барих утас: 8807-8737

Эх сурвалж: https://police.gov.mn/