• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-06-29
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, сахилга, хариуцлагын зөвлөгөөн өнөөдөр /2023.06.29/ Цагдаагийн ерөнхий газрын Хурлын танхимд зохион байгуулагдлаа. 

Хуралд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, даргын зөвлөлийн гишүүд, албаны бүтцийн нэгж, нутаг дэвсгэр хариуцсан Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн алба хаагчид танхим болон цахимаар оролцсон юм.

Тус албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ”Цагдаагийн байгууллагын программ хангамж, мэдээллийн системийн үйл ажиллагаанд шинэлэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлаа хангах, алба хаагчид сахилга, хариуцлагаа дээшлүүлэх”-ийг чиглэл болголоо.

_ o 0 o _