• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“СИСТЕМИЙН ДИНАМИК ЗАГВАР” (Т-21), ОРОН ЗАЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ "ARCGIS" ПРОГРАММЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-16
“СИСТЕМИЙН ДИНАМИК ЗАГВАР” (Т-21), ОРОН ЗАЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас Дүн шинжилгээ, судалгааны багуудын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор “Системийн динамик загвар” (Т-21)-ыг орон зайн дүн шинжилгээний “ARCGIS” программ хангамжтай хослуулан судалгаа, дүн шинжилгээ хийх мэдлэг олгох сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Хөдөө Аж Ахуйн Их сургуультай хамтран зохион байгуулж эхэллээ.

Энэхүү сургалтаар алба хаагчдыг мэргэшүүлснээр цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд дүн шинжилгээнд суурилсан бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн хэтийн төлөвийг тодорхойлоход ач холбогдолтой юм.

--ooOOOoo--