• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАН УНШУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-11
ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАН УНШУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын цагдаагийн байгууллага нь түүхэн хөгжлийнхөө явцад улаан туг хэрэглэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, ард түмнийхээ амар амгалан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Цагдаагийн байгууллагын туг нь бие бүрэлдэхүүний сүр жавхлан, яруу алдарын илэрхийлэл, сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл юм. Дотоодын цэргийн цагаан арслан бэлгэдэл нь эр зориг, сүр хүч, цог хийморь, мандан бадрахын илэрхийлэл юм. 

Ийнхүү Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.04.11/ Чингис хотын төв талбайд боллоо. 
Ёслолын арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ц.Амарболд, Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүү, ХЭЗХ-ийн дарга Б.Дарханбаатар, Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэл, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга Н.Хүрэлээ, аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ш.Цолмон, аймгийн ШШГГ-ын дарга, хурандаа Д.Хатанбаатар, аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Э.Оюун-Эрдэнэ, Тагнуулын ерөнхий газрын Хэнтий аймаг дахь хэлтсийн дарга, дэд хурандаа О.Баярлхагва, Зэвсэгт хүчний 0232 дугаар ангийн захирагч, дэд хурандаа М.Бат-Очир, аймгийн Цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, хошууч Ц.Базаррагчаа нар оролцлоо. 

Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний 0232 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас бүрдсэн ёслолын жагсаал жагсаж, Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлсэн юм.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон АЗДТГ-ын Цэргийн штабын дарга Н.Хүрэлээ нар Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнагдлаа.
Арга хэмжээнд ЦЕГ-ын “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөж, Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагчдаас үзүүлэх тоглолтыг сонирхуулав. Цаашид Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтан уншуулах ёслолын арга хэмжээ 21 аймгийг тойрон үргэлжлэх болно.

Эх сурвалж: https://police.gov.mn/