• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“БУУДЛАГА”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-12
“БУУДЛАГА”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах ажлын хүрээнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны энэ оны “Буудлага”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр (2023.05.12) “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв”-д зохион байгуулагдлаа.

Цагдаагийн ахмад М.Ганзул ахлагчтай Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн баг 224 оноогоор “Тэргүүн байр”;

Цагдаагийн дэд хурандаа Я.Баасанбат ахлагчтай Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн баг 209 оноогоор “Дэд байр”;

Цагдаагийн хошууч Ч.Баатарсүрэн ахлагчтай Статистик мэдээллийн хэлтэс 204 оноогоор “Гутгаар байр” –т тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон тамирчдаас 10 сумны нийлбэр дүнгээр 9 алба хаагч буудлагын “Спортын зэрэг” –ийн болзол хангалаа.

 

---ооОоо---