• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

НАМАЙГ АЛГАС" АРГА ХЭМЖЭЭНД ЕБС-ИЙН ОХИД, ХӨВГҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН СУРАГЧИД ОРОЛЦЛОО

2022-12-02
НАМАЙГ АЛГАС

Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах таслан зогсоох чиглэлээр "Намайг Алгас" аяны хүрээнд олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Олон нийт, залуучуудад зөв хандлага, зөв сонголт, амьдралын хэв маягийг уриалсан энэхүү аянд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн өсвөрийн сэргийлэгч бүлгэм, Охид, Хөвгүүдийн зөвлөлийн 780 гаруй сурагчид оролцлоо.

“Намайг алгас” нөлөөллийн соён гэгээрүүлэх энэхүү аянаар цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх хэлтэс, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид сурагчдад аливаа хорт зуршлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж, сурагчдаас аяны талаар болон хорт зуршлын ямар ойлголт авсан талаар асуулт хариултын тэмцээн зохион байгуулж идэвх санаачилгатай оролцсон сурагчдыг шагнаж урамшууллаа.

Нийгэмд зөв тусгалын толь болж энэхүү аяныг түгээн дэлгэрүүлж зөв үлгэр дуурайллыг өөрөөсөө эхлүүлж буй оюутан, сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн их амжилтыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: https://police.gov.mn/