• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021-11-05
ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Тус албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2021.11.04/ Мэдээлэл шуурхай удирдлагын төвд боллоо.

Энэхүү арга хэмжээнд тус төвийн алба хаагч, удирдлагууд, цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагчид оролцсон бөгөөд “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Цагдаагийн байгууллагадаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн алба хаагчдадаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.