• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-11-01
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Тус албанаас харьяа нэгжүүдийн хүрээнд Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Шуурхай удирдлагын хэлтэс, дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дарга, жижүүрийн ахлах мөрдөгч, мэдээлэл хүлээн авагч-жижүүрийн цагдаа алба хаагчдын төлөөллийг оролцуулан “Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.11.01/ зохион байгууллаа.

   Хэлэлцүүлэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, шалтгаан нөхцөл болон тэдгээрийг арилгах арга зам шийдлийг тодорхойлж, үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр тогтлоо.

 

---ооОоо---