• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ДОТООДЫН ЦЭРЭГТ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДЫГ АНГИ, БАЙГУУЛЛАГАД ХУВААРИЛАХ, ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022-10-28
ДОТООДЫН ЦЭРЭГТ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДЫГ АНГИ, БАЙГУУЛЛАГАД ХУВААРИЛАХ, ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийг хэрэгжүүлж, Дотоодын цэрэгт шинээр томилогдсон алба хаагчдыг анги, байгууллагад хуваарилан, цэргийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр /2022.10.28/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор"-т зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Дотоодын цэргийн штабын Орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мөнх-Итгэл болон анги, салбарын захирагч болон алба хаагчид оролцсон юм.

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис хэлсэн үгэндээ “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс байдаг гэдэг. Хугацаат цэргийн албаа амжилттай хааж, улс эх орныхоо Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, ард иргэдийнхээ аюулгүй амьдрах нөхцөл баталгааг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд шинээр томилогдож байгаа алба хаагч та бүхэнд баяр хүргэе.

Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын дотоодын цэргийн алдар гавьяа, дайчин замнал, төрийн цэргийн залгамж чанарыг уламжлан баяжуулж, дэлхий нийтийн хөгжлийн чиг хангдлага, нийгмийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ гэдэгт илтгэл төгс байна” хэмээв.

Монгол Улсын Дотоодын цэргийн мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай!

 

Эх сурвалж: https://police.gov.mn/