“ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖ, ТҮҮНИЙ ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ҮЗЭЛ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Жендэрийн үндэсний хороотой хамтран алба хаагчдын дунд “Жендерийн мэдрэмж, түүний талаарх ойлголт, үзэл хандлагыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулав.
Тус сургалтаар алба хаагчид жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин, жендэрийн хэвшмэл ойлголт, эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй ажлын байр сэдвүүдээр мэдлэг, ойлголтыг олж авлаа.
Сургалтын төгсгөлд алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, хангамж, хүйсийн ялгаатай байдал нь онцлог хэрэгцээнд нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийх арга зүйн зөвлөмжийг өгсөн.
---ooOoo---