• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД УСАНД ОСОЛДОЖ БАЙСАН ИРГЭНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ

2022-07-26
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД УСАНД ОСОЛДОЖ БАЙСАН ИРГЭНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч Хэрлэн голд живж байсан иргэний амь насыг аварчээ. 

Тодруулбал, энэ оны 07-р сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар "Их хурд-9" наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн буцах үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Т - г "Хэрлэн" голд хөл алдан живж байсныг нь харж шуурхай ажиллан уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ. 

Тэд гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсоноор ийнхүү очиж гол руу орж тухайн иргэнийг татаж гаргасан байна.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амь насаа үл хайрлан эрдэнэт хүний амь насыг аварсан цагдаагийн алба хаагч Н.Анхбаяр, Д.Энхбат нартаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.