МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Шинэ төрлийн Коронавирус /COVID-19/-ын халдварын тархалтын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан “Цагдаа”, “Цагдаа жолооч”, Дотоодын цэргийн "Харуулчин” мэргэжил олгох сургалтын элсэлтийн шалгалтад орох хүсэлт гаргагчдын бүртгэлийг энэ оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан тул шалгалтын хуваарьт дараах өөрчлөлт орсныг мэдэгдэж байна.
Тусгай бэлтгэл, бие бялдрын шалгалт 05 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагт, ерөнхий мэдлэг, ур чадвар, ярилцлагын шалгалт 05 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд 09:00 цагаас цахим хэлбэрээр материал хүлээн авч бүртгэсэн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад зохион байгуулагдана.