• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

САНХҮҮ, АЖ АХУЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

2022-06-15
САНХҮҮ, АЖ АХУЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2022 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах зорилгоор санхүүгийн алба хаагчдыг /ахлах нягтлан бодогч, аж ахуйн ажилтан, нярав/ давтан сургалтад хамруулж байна.

Сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвтэй хамтран танхим болон цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 200 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм. Сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.06.15/ Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд болж, нээлтэд Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Алтансүх, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон сургалтад хамрагдаж буй алба хаагчид оролцов.

Энэхүү сургалтаар “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудал, “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилт, “2022 онд батлагдсан Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол шийдвэрүүд”, “Анхан шатны баримтын бүрдүүлэлт, тооллого, тооцоо бодолтын талаар”, “Эд хариуцагчийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах”, “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагаа, тооллого, өмч эзэмшлийн гэрээ дүгнэх”, “Тендерийн бичиг баримт техникийн тодорхойлолт боловсруулах” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Эх сурвалж: https://police.gov.mn/