• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЭРЭЛЧ НОХОЙН АЛБЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022-06-15
ЭРЭЛЧ НОХОЙН АЛБЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Монгол Улсын Эрэлч нохойн албыг чадавхжуулах” төслийн хүрээнд албаны нохой ашигладаг төрийн байгууллагуудын алба хаагчдад олон улсын албаны нохойг сургах сургалтын арга барил, туршлагыг танилцуулах, тэднийг чадавхжуулах сургалт эхэллээ.

Сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Вест Мидландын Цагдаагийн газрын Албаны нохойн сургалтын нэгдсэн төвийн Гөлөг хөгжүүлэх хөтөлбөрийн сургагч багш Эмма Салвони удирдан зохион байгуулж байна.

Дээрх сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Улаанбаатар Төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг, Иргэний нисэхийн үндэсний төв, Монголын Эрэлч нохойн холбоо зэрэг төрийн болон төрийн бус 9 байгууллагын 20 гаруй алба хаагч, ажилтан, албаны нохойн хамт хамрагдаж байна.

Монгол Улсын Эрэлч нохойн албыг чадавхжуулах энэхүү сургалт нь энэ оны 06 дугаар сарын 13-ны өдөр эхэлсэн бөгөөд 14 хоногийн хугацаанд онол, практик хосолсон хэлбэрээр үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: https://police.gov.mn/