ИЛТГЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл, шалтгаан нөхцөл, түүнийг арилгахад анхаарах асуудал” сэдэвт илтгэлийн анхдугаар уралдааныг ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү илтгэлийн уралдаанд “Алба хаагчийн эрхийг хамгаалах чиглэлээр удирдах ажилтны манлайлал”, “Алба хаагчийн баталгаа”, “Цагдаагийн алба хаагчийн ажлын гүйцэтгэлийг урамшуулж буй нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ”, “Цагдаагийн алба хаагчийн баталгаа түүний хэрэгжилтийг хангах зарим асуудал” зэрэг алба хаагчид өөрсдөдөө тулгамдаж байна гэж үзсэн сэдвээрээ илтгэл танилцуулсан юм.
Тэмцээнийг Их засаг их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн шүүн явуулсан бөгөөд цагдаа, дотоодын цэргийн 30 анги, байгууллагын 33 алба хаагч илтгэл танилцуулснаас хоёрдугаар шатанд 7 алба хаагч өрсөлдөж аваргаа тодруулсан юм. Тэмцээнд оролцсон нийт алба хаагчдадаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: https://police.gov.mn/