• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

"ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЬЯ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-26

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхэд таныг хамгаалья” арга хэмжээний хүрээнд энэ оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Тус албаны харьяа  нэгжийн  удирдах албан тушаалтнууд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14, 85, 87, 88, 92, 102, 111, 120, 127, 132, 133, 136, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5, 17, 23, 24, 37, 39, 49 дүгээр сургуулийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан нартай хамтран 7-12 дугаар ангийн нийт 1441 сурагчид “Хувь хүний үнэт зүйл” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтын явцад “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн гишүүд болон сурлагын амжилт гарган суралцаж буй 38 сурагчид “Талархал”, дурсгалын зүйлсийг гардуулан өглөө.