• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН ТӨСӨВ ЗАХИРАГЧ НАР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021-12-07
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН ТӨСӨВ ЗАХИРАГЧ НАР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2021 оны төсвийн жил дуусаж байгаатай холбогдуулан өр, авлага үүсгэхгүй ажиллаж, төсвийн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор Санхүү, аж ахуйн албанаас цахим хурлыг өнөөдөр /2021.12.07/ Цагдаагийн ерөнхий газрын Хурлын танхимаас зохион байгууллаа.

Энэхүү цахим хуралд цагдаа, дотоодын цэргийн төсөв захирагч 52 байгууллагын дарга, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч зэрэг 126 алба хаагч оролцсон юм.

Цахим хурлаар тус албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийг танилцуулж, албаны автомашиныг албан ажилд зориулалтын дагуу ашиглах талаар болон төсөв, хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээлэл, үүргийг өгч, анги, байгууллагуудад тулгарч байгаа зарим асуудлын талаар санал, хүсэлтийг сонсож хариулт өглөө.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны оны төсөв батлагдсантай холбогдуулан ирэх онд хэрэгжих хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл, худалдан авах ажиллагаа зохион байгуулахад анхаарах асуудлын талаар товч мэдээлэл хүргэв.

 

Эх сурвалж:https://police.gov.mn/