ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улаанбаатар цагдаагийн хүрээний даргын 2022 оны 01 дүгээр тушаалаар Улаанбаатар цагдаагийн хүрээний офицер, ахлагч бүрэлдэхүүн, олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс зуны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлсэн.
Зуны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан өнөөдөр /2022.04.13/ бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдал дүрэмт хувцасны болон жагсаалын үзлэг зохион байгуулж, цэрэгжилч, жагсаалч байдлыг шалган, гарсан зөрчил дутагдлыг арилгах талаар үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
---ooOoo---