“МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газраас Монголбанк, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг тодорхойлж холбогдох хууль тогтоомж, түүний шинэчлэлт, хэрэгжилт, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаарх онол, практикийн асуудлыг эрдэмтэн, судлаач, практик байгууллагын ажилтнуудын хүрээнд хэлэлцүүлж, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, санал, дүгнэлтийг судалгааны эргэлтэд оруулж, тэдгээрт үндэслэсэн зөвлөмж гаргах зорилгоор “Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эрдэм шинжилгээний хурлын сэдэв, тавигдах шаардлагыг энд дарж үзнэ үү.