• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Хуульч ажиллагаа” арга хэмжээний нээлт боллоо

2020-05-05
“Хуульч ажиллагаа” арга хэмжээний нээлт боллоо

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас зохион байгуулж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд Мөрдөн байцаах албанаас “Хуульч ажиллагаа” сэдэвт арга хэмжээг 2020.05.01-2020.06.30-ны хооронд зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээний нээлт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж, нээлтэд Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газрын удирдлагын төлөөлөл, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсийн дарга, Мөрдөн байцаах албаны 51 нэгжийн тасгийн удирдлагууд онлайнаар оролцлоо.

“Хуульч ажиллагаа” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд хууль хэрэгжүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг ахиулах, хохирогч болон оролцогчдын эрхийг хамгаалах, Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, албадын уялдааг хангах зорилтыг дэвшүүлэн, үр дүнг хамтран тооцож ажиллахаар шийдвэрлэв.