• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2022-03-18
“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй алба хаагчдад төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

Гавьяат хуульч цолоор: Монгол цэргийн нэгдсэн холбооны Ажлын албаны чиглэлийн ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Жалавын Бумнанжид

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын бэлтгэл дэд хурандаа Ламжавын Янжмаа

Цэргийн гавьяаны одонгоор: Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Владимирын Даваадорж

“Шудрага журам медаль” –иар

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлагч М.Гянтболд,

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч /агсан/ И.Эрдэнэшагай нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн алба хаагчдад болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүссэн юм.

 

Эх сурвалж: https://police.gov.mn/