МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр /2021.12.23/ зохион байгуулагдаж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа болон албаны зөвлөлийн гишүүд алба хаагчид оролцлоо.
Тайлангийн хуралд энэ онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, амжилт, ололтоо дүгнэн ирэх онд хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан “Хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагч, хамт олон”-оо шалгаруулан шагнаж, урамшууллаа.
“Хөдөлмөрийн аварга алба хаагч”-аар
“Мэдээлэл, дүн шинжилгээ, судалгааны алба хаагч”-аар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Чулуунбаатарын Чимэдлхам;
“Мэдээллийн технологи, харилцаа холбооны алба хаагч”-аар Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн програм хангамж хариуцсан инженер, цагдаагийн дэслэгч Даваасүрэнгийн Билигт;
“Шуурхай удирдлагын алба хаагч”-аар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Долгоржавын Учрал нарын 3 алба хаагч;
“Ажил, мэргэжлийн аварга алба хаагч”-аар
“Мэдээлэл хүлээн авагч”-аар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэслэгч Батсуурийн Мөнгөншагай;
“Жижүүрийн мөрдөгч”-аар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Чойжилсүрэнгийн Золбоо
“Мэдээллийн технологийн инженер”-ээр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн сүлжээний ашиглалт хариуцсан инженер, цагдаагийн ахлах дэслэгч Болдбаатарын Баянмөнх
“Холбооны инженер”-ээр Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн холбоо, мэдээллийн ахлах инженер, цагдаагийн хошууч Талапханы Ардакелди
“Мэдээлэл, судалгааны ажилтан”-аар Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Бат-Эрдэнийн Хулан
“Судалгаа, дүн шинжилгээний ажилтан”-аар Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Дамирангийн Туяацэцэг
“Захиргаа, санхүүгийн ажилтан”-аар Захиргааны удирдлагын хэлтсийн хууль тогтоомж, тушаал шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Догмидмаагийн Лхагвадулам
“Жижүүрийн цагдаа”-аар Увс аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн телекамерийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Жамбалын Батсайхан
“Жижүүрийн цагдаа-жолооч”–аар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Батаагийн Зоригтсайхан нарын 9 алба хаагч
“Оны шилдэг нэгж, удирдах ажилтан”-аар Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Даваадоржийн Мөнхзул
“Оны шилдэг нэгж”–ээр Цагдаагийн дэд хурандаа Даваадоржийн Мөнхзул даргатай Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтэс, цагдаагийн хурандаа С.Сүхбаатар даргатай Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасаг тус тус шалгарлаа.
Тайлангийн хурлын төгсгөлд албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн тэмдэглэлт энэхүү цаг мөчид хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байгаа албаны нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсч баяр хүргэлээ.
Тайлангийн хуралд 51 байршлаас 517 алба хаагч цахимаар хамрагдлаа.
---ооОоо---