• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ИРГЭДЭД “МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ” ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-11-30
МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ИРГЭДЭД “МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ” ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/966 дугаар тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн “Цагдаа”, “Цагдаа-жолооч” мэргэжил олгох сургалт энэ оны 09 дүгээр сарын 20-оос 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан юм.

Сургалтад амжилттай хамрагдсан иргэдэд “Мэргэжлийн гэрчилгээ” гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2021.11.29/ Дотоод хэргийн их сургуулийн төв байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Мэргэжил олгох сургалтад 76 иргэн амжилттай суралцаж төгссөнөөс 32 иргэнийг Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд заасан онооны дарааллаар албан тушаалын сул орон тоонд томилов.

Сургалтад амжилттай хамрагдсан суралцагч нарынхаа цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!