• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЦАГДААГИЙН АЖИЛ-ЭРХ ЗҮЙ” БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ 5 ЖИЛИЙН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

2021-03-30
“ЦАГДААГИЙН АЖИЛ-ЭРХ ЗҮЙ” БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ 5 ЖИЛИЙН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар “2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын эчнээ 3, 5 жилийн хөтөлбөрийн элсэлтийн журам” батлагдсан.

“Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын эчнээ 5 жилийн сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан алба хаагчид энэ оны 04 дүгээр сарын 20-ны дотор элсэлтийн ерөнхий шалгалтын https://eyesh.eec.mn/ цахим хаягаар бүртгүүлнэ. Мөн хуваарьт өдөр цахим хэлбэрээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх ба суурь /нийгмийн тухай мэдлэг/ болон хавсарга шалгалтуудын босго оноо тус бүр 480 түүнээс дээш бөгөөд онооны нийлбэрээр буурах эрэмбээр жагсааж хяналтын тоонд багтаан элсүүлэх хэлбэрээр явагдах юм.

Иймд бакалаврын эчнээ 5 жилийн хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2.5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчид дээрх цахим хаягаар бүртгүүлж, шалгалтад хамрагдан Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст анги, байгууллагаараа уламжлуулан хөтөлбөрт хамрагдах боломжтой.