“110 ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ, ЦУС ХАНДИВЛАХ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсад Хууль зүйн салбар байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “110 хүнд амьдрал бэлэглэх, цус хандивлах” аяныг энэ оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь сайн дурын цусны донорын үйлсийг сурталчлах, донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх зорилготой бөгөөд аян 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Аянд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Экологийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар болон дүүрэг, орон нутаг дахь цагдаагийн газрын алба хаагчид хамрагдаад байна.
Сайн дурын авлагагүй цусаа хандивлах аянд идэвхтэй хамрагдаж байгаа нийт алба хаагч, ажилтан та бүхэндээ сайн сайхныг хүсье!