“ХАРИУЦЛАГА БА ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Байрандаа бүү зогс” номын зохиолч, лектор Б.Мөнх-Эрдэнийг урьж “Хариуцлага ба ёс зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр /2020.09.15/ Цагдаагийн ерөнхий газрын төв байрны хурлын танхимд зохион байгууллаа.