• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ХАВТАСТ ХЭРЭГ” ОЛОН АНГИТ КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

2021-10-05
“ХАВТАСТ ХЭРЭГ” ОЛОН АНГИТ КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт энэ оны 10-р сарын 04-ний өдөр мотор дуугарснаар эхэллээ.

Киноны зохиолыг Хүлэгү пикчерс, Номадиа пикчерсийн уран бүтээлчид хамтран бичиж Цагдаагийн ерөнхий газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан нь энэхүү кино мэргэжлийн өндөр түвшинд, алба хаагчдын бодит амьдралыг тод харуулсан бүтээл болно гэдгийг онцолсон юм.

Энэхүү кино нь 2 бүлэгтэй бөгөөд  бүлэг тус бүр нь 16 ангитай байх юм. Анги бүртээ бодит гэмт хэргээс сэдэвлэн бүтээсэн хэргийг тусгаж байгаагаараа бусад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан киноноос онцлог.

“Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжлэх бөгөөд нэгдүгээр бүлэг нь ирэх оны 01 дүгээр сарын 15-наас үзэгчдийн хүртээл болно.

 

Эх сурвалж:https://police.gov.mn/