• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧДАД ОРОН СУУЦНЫ “БАТЛАМЖ” ГАРДУУЛАВ

2020-07-02
АЛБА ХААГЧДАД  ОРОН СУУЦНЫ “БАТЛАМЖ” ГАРДУУЛАВ

Коронавируст халдвар “КОВИД-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй тус албаны алба хаагчдаас Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-т хамрагдсан 4 алба хаагчийн “БАТЛАМЖ”-ийг гардуулах арга хэмжээг өнөөдөр /2020.07.02/ зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, албаны даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд оролцож, Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн хөдөлгөөнт холбооны техникч, цагдаагийн ахлагч Б.Бямбадорж, дэд ахлагч Ч.Эрдэнэбаатар, Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Ү.Базарваань, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Лхамжав нарт “БАТЛАМЖ”-ийг гардуулж, баяр хүргэв.