• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

101, 102, 103 ТУСГАЙ ДУГААРААС ИРГЭД РҮҮ ДУУДЛАГА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2019-04-29
101, 102, 103 ТУСГАЙ ДУГААРААС ИРГЭД РҮҮ ДУУДЛАГА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

        Тус төв яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй эргэж холбогдох зорилгоор 2011 оноос үүрэн холбооны оператор компанийн сүлжээндээ үнэгүй ярьдаг дугааруудыг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. Уг  дугаарууд нь энгийн гар утасны дугаарууд тул /89293103, 95942102 гэх мэт/ иргэд рүү мэдээлэл авах зорилгоор залгахад үл итгэх байдал үүсч мэдээллээ өгөхгүй байх тохиолдлууд гардаг байсан. 

         Тиймээс уг дугааруудаас дуудлага хийхэд иргэдийн утсанд тусгай дугаар /101, 102, 103/ болж харагдуулах боломжийг судалж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны оператор компаниудтай хамтран судалгаа, туршилтуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд иргэд рүү 101, 102, 103 дугаараас эргэн холбогдох боломжтой боллоо