АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Тус албанаас Архивын ерөнхий газартай хамтран алба хаагчдад архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалтыг өнөөдөр (2023.04.17) зохион байгууллаа.
“Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр байгууллагын удирдлага, ажилтны хүлээх үүрэг, хариуцлага”, “Баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх нь” сэдвээр Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал сургалт хийж, танхимаар болон цахимаар 175 алба хаагч хамруулав.
---ооОоо---