• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Увс аймаг дахь Цагдаагийн газар “Мэдээлэл сурталчилгааны өрөө”-тэй боллоо

2020-05-14
Увс аймаг дахь Цагдаагийн газар  “Мэдээлэл сурталчилгааны өрөө”-тэй боллоо

Тус цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгаас санаачлан “Мэдээлэл сурталчилгааны өрөө” байгуулах, телехяналтын системийн 2020 оны урсгал болон их засвар үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах техник эдийн засгийн тооцоо, техникийн тодорхойлолтыг боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад уламжлан нийт 25 сая төгрөгийг шийдвэрлүүлжээ.

Ийнхүү тус цагдаагийн газрын “Мэдээлэл сурталчилгааны өрөө” байгуулах ажлыг “Төгс бүрэн арвижих” ХХК хийж гүйцэтгэн Цагдаагийн газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2020.04.29-ны өдөр хүлээн авч иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэн бэлтгэн хүргэж байна.