• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2020-07-17
АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ  ГАРДУУЛАВ

Цагдаагийн байгууллагын 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал, цагдаагийн цол гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр /2020.07.17/ зохион байгуулагдлаа.

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр тус албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт;

Хугацааны “цагдаагийн хурандаа” цолоор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн;

Хугацааны өмнө “цагдаагийн ахмад” цолоор мөн төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Мөнхбат;

Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагад идэвх зүтгэл гарган ажилласан Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа, Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Э.Халиунбаяр нарт “Мөнгөн бөгж” дурсгасныг гардуулав.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд болон албаны дарга, зөвлөлийн гишүүд оролцлоо.