• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Сургалт, дадлагын талаарх мэдээллийг хүргэнэ

2020-04-09
Сургалт, дадлагын талаарх мэдээллийг хүргэнэ

Иргэд, олон нийтэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг ойртуулах, цаг хугацааг хэмнэх зорилгоор олон ажлыг зохион байгуулж байгаа юм.

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс сургалтын талаарх мэдээлэл, хугацаа, давтамж, бүрдүүлэх материал, хаяг, байршил зэрэг шаардлагатай мэдээллийг амралтын өдрүүд, ажлын бус цагаар тухай бүрт нь шуурхай хүргэх зорилгоор  IVR /Interactive Voice Response/ буюу автомат хариулагчийг ажиллуулж эхэллээ.

Ингэснээр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтан, иргэд, олон нийт Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн 7019-0092 дугаарын утсанд хандан сургалт, дадлагын талаарх мэдээллээ авах болно.

Эх сурвалж http://police.gov.mn