• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-12-19
САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ  ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба 2019 оны сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг нийслэл, төв орон нутгийн хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулж, албаны харьяа Захиргааны удирдлагын хэлтэс, Дүн шинжилгээ, судалгааны хэлтэс, Статистик мэдээллийн хэлтэс, Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэс, Мэдээллийн технологи, холбооны төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн Шуурхай удирдлагын ажил хариуцсан  47 нэгжийн алба хаагчид  хамрагдсан.  

Зөвлөгөөнд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдын сахилга, хариуцлагын байдал, анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Говь-Алтай,  Дорноговь,  Орхон, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, нар “Сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ”-ний мэдээллийг бие бүрэлдэхүүнд танилцуулав.