МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ НЭРЭМЖИТ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНЫ “ОЛС ТАТАЛТ”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО.
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны “Олс таталт”-ын аварга шалгаруулах тэмцээн /2019.11.01/ “Хүч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаан, тэсвэр тэвчээр, яг л нэг хүн шиг байж чадсан чадвараараа
- Тэргүүн байранд Дотоод цэргийн 05 дугаар ангийн баг тамирчид
- Дэд байранд Эргүүл хамгаалалтын газрын баг тамирчид
- Гутгаар байранд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын баг тамирчид орлоо.
Монголын олс таталтын холбооны мэргэжлийн шүүгчдийн шүүсэн тус тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой, тааварлахын аргагүй ширүүн болж өндөрлөлөө хэмээн зохион байгуулагчид онцлов.