• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020-10-31
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/-тай хамтран Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагчдад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын суурин төлөөлөгч Тара Нил болон төслийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдсэн шүүх, прокукорын байгууллагын алба хаагчид, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, энэ төрлийн зөрчил, дуудлага мэдээллийг шийдвэрлэх чиг үүрэг бүхий алба хаагчид оролцов.

Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, түүнийг шалган шийдвэрлэх ажиллагааны талаар онол, практикт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, практикт гарсан, шийдвэрлэхэд хүндрэл учирсан бодит жишээн дээр тулгуурлан шийдлийг хэлэлцүүлснээрээ онцлог болсон юм.